СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 24

Өнгөрөгч шөнө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг ослын улмаас приус маркийн автомашины жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.

Иймд, жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu