Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарчээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

Казахстан улсын Алматы хотод морьт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид таван медальтайгаар нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ.

Гурав дахь удаагийн тэмцээнд 10 орны 80 гаруй тамирчин зургаан жинд өрсөлдсөн бөгөөд Монгол улсаас 70 кг-ын жинд М.Наурызбек, 80 кг-д Е.Өмиртай, -100 кг-д Ж.Бахытжан нар мөнгө, 90 кг-д Е.Өмирбек, +100 кг-д Ш.Харжаубай хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu