Харүмафүжи Д.Бямбадоржид аварга цол ойрхон байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Долдугаар сарын Нагоё башё өндөрлөсний дараа Японы мэргэжлийн сумогийн ёкозүнагийн зөвлөл хуралдаж, озэки Харүмафүжи Д.Бямбадоржид аварга цол олгох болзлыг тодорхой болголоо. Иймээс Харүмафүжи нь есдүгээр сарын Аки башёд түрүү бөхтэй өрсөлдөж, нэгээс олон унахгүй, эсвэл түрүүлэх юм бол сумогийн дээд цол олгох аж. Их сумогийн сүүлчийн долоон аварга болох Асахифүжи, Акэбоно, Таканохана, Ваканохана, Мүсашимарү, Асашёрюү, Хакуха нар озэки цолтойдоо хоёр дараалан түрүүлснээр ёкозүна болж байсан. Дашрамд ,Асашёорюү Д.Дагвадорж Нагоё башёгийн 14 дэх өдөр Харүмафүжиг Хакухотой шийдвэрлэх барилдаан хийхийн өмнө утасдаж амжилт хүссэн аж. Мөн Хакүхо М.Даваажаргал Харүмафүжиг бэртэл нь эдгэрч, Нагоё башёд түрүүлсэнд  баяр хүргэхийн ялдамд  есдүгээр сарын Аки башёд түрүүлж аварга болох боломжтой гэдгийг ч нуусангүй.

А. Байгалмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top