"Өмнөговь Юлтимакс"-ын 6 тамирчин Кемпогийн Дэлхийн аварга боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01

 

Португал улсад 2025 оны 04 дүгээр сарын 21-27-нд зохион байгуулагдсан 21 дэх удаагийн “World Kempo Championship-2025” Кемпогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 74 улсын 3000 гаруй тамирчид оролцож 4 өдрийн турш авъяас ур чадвараараа өрсөлдлөө. Уг тэмцээнээс манай улсын "Өмнөговь Юлтимакс" холбооны 6 тамирчин Дэлхийн аварга болж, нийт дөрвөн төрлөөр 24 медаль хүртэж, багийн дүнгээр 5 дугаар байр, тулааны төрлөөр 1-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ.

Submission Knockdown MMA Kickbox төрөлд Монгол улсын "Өмнөговь Юлтимакс" холимог тулааны 9 тамирчин оролцож 6 алтан медаль, аваргын бүс, 9 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн гайхамшигтай амжилт үзүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөн төрийн далбаагаа дэлхийн дэвжээнд 24 удаа намирууллаа.

Бөмбөрцгийн залуустай эн чацуу, хүч тэнцүү хөл нийлүүлэн улс эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг бодит болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэмжиж тусалсан аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, “Цэцийн өнгө” ТББ, “Логном” ХХК-ийн захирал, "Өмнөговь Юлтимакс" холимог тулааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямбат нарт баг тамирчдын зүгээс талархаж буйгаа илэрхийлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu