Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исландын Ерөнхийлөгчид бараалхав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 04

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт бараалхав.

Бараалхалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад төрийн айлчлалын хийхийг урилаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Исланд Улстай эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх наймдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулах дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумд Хүндэт зочноор оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(103.168.34.41) 2025 оны 05 сарын 04

Мушилзаад байлгүй шүдээ гаргаад инээ л дээ

0  |  0
Zochin(122.201.31.125) 2025 оны 05 сарын 04

Deel gutaasn huur shu,zaavsl zohihgui bj iim huvtsaslahar yadag yim.

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 04

сайхан харагдаж байна

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 04

сайхан харагдаж байна

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 04

сайхан харагдаж байна

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 04

сайхан харагдаж байна

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 04

сайхан харагдаж байна

0  |  0
Close menu