Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 367 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Түймрийн тархалтыг зогсоож, хяналтандаа авсан бөгөөд нэмэлтээр Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч Түшиг сумын түймрийн голомтод ирж, үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш тавдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12 аймгийн 56 сум нийслэлийн 3 дүүрэгт нийт 82 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )