Никола Пельтц Бекхэмийн гэр бүлийнхнийг НАРЦИССИСТ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм, түүний гэргий Виктория Бекхэм нарыг тэдний бэр жүжигчин Никола Пельтц "нарциссист" хүмүүс хэмээн тодорхойлжээ. 

Никола Пельтцийн хувьд Брүүклин Бекхэмтэй 2022 оны дөрөвдүгээр сард гэр бүл болсон. Сүр дуулиантай хуримын ёслол хийсэн ч Никола Пельтц болон Виктория Бекхэм нарын таарамжгүй харилцаа өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа аж. 

Николагийн хувьд Виктория Бекхэм том хүү рүүгээ залган бүтэн цагийн турш хашхичиж загнах нь энүүхэнд байдаг тухай TMZ-д ярьжээ. Тэрээр Дэвид Бекхэм болон Виктория Бекхэм нарыг "токсик" болон "нарциссист" хэв шинжийн хүмүүс хэмээн тодорхойлсон байна. 

Брүүклин болон Никола нар ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Бекхэмийн гэр бүлийнхэн тэднийг сонсох хүсэлгүй байгаа тухайгаа дурдсан аж. 

Саяхан Виктория Бекхэмийн 50 насны төрсөн өдөр тохиосон. Тэрээр төрсөн өдрөө тохиолдуулан гэр бүлийнхэнтэйгээ зургаа авахуулсан бөгөөд уг зурагт Брүүклин Бекхэм болон Никола Пельтц нар ороогүй нь уг дуулианыг улам бүр дэвэргээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu