Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ оны хоёрдугаар сард өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүний нөхөр Dj Koo талийгаачийн гэр бүлийнхэнтэй ойр ойрхон уулздаг бөгөөд тэд хамтдаа Эх үрсийн баяр тэмдэглэх үеэрээ зургаа авахуулжээ. Уг зураг дээрх Dj Koo танигдахын аргагүй өөрчлөгдсөн байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь санааг чилээж эхэлсэн байна.
Энэ сарын 12-нд Барби Сюгийн ээж Хуан Чанмей уг зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Зургийнхаа тайлбар хэсэгт тэрээр "Энэ жилийн Эх үрсийн баяр үнэхээр гунигтай санагдаж байна. Хүргэн маань охиныг минь санаж, өдрөөс өдөрт турсаар байна" гэх утга бүхий үг бичсэн байх аж.
Тайванийн хэвлэлүүд өнгөрөгч гуравдугаар сард Dj Koo-г уй гашуугаасаа үүдэн 12кг турсан хэмээн мэдээлж байсан. Одоогоор тэрээр эхнэрийнхээ дурсгалд зориулан хөшөө босгох ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ.
Түүний жинхэнэ хайрын түүх дэлхий дахинаа алдартай болсон. Гэсэн ч удалгүй ийнхүү уй гашууд автсан нь Барби Сю болон Dj Kоо нарын шүтэн бишрэгчид хийгээд олон нийтийн сэтгэлийг хөндсөөр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан хайрууд
Сайхан хайрууд