Хушаатын Засаг ноён Н.Захирахбаатар хулгайн ан хийдэг үү?

Админ | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Суманд нь түймэр авалцаж байхад компанийн эзэмшил хашаа руу халдан нурааж, морь уралдуулж цэнгэсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатарын дуулиан өнгөрсөн долоо хоногт олныг гайхашруулсан. Мань эрийн элдэв “но” ч хангалттай цацагдлаа.  

Даварсан засаг ноён Н.Захирахбаатарын тухай ноцтой баримтуудаас ан хийдэг хобби нь анхаарал татаж байна. Ан хийх дуртай жирийн нэг хүн байж болно. Тэр бол хувь хүний хэрэг. Сэдэв болгож хөндөх шаардлагагүй.  Харамсалтай нь Хушаатын засаг даргыг ингэж харах арга алга. Учир нь мань эр ажлын цагаар ан хөөгөөд явчихдаг юм байна. Ойр ажиллаж явсан их олон хүн үүнийг нь нотлон ярьж буй учраас үнэн болж таарч байна. “Намрын ид ажлын цагаар ангаа хөөгөөд явчихдаг, бүтэхгүй нөхөр шүү” гэж Хушаатын тариаланч, ногоочид, малчид өөр зуураа ярилцдаг аж.

Хамгийн ноцтой нь эрхэм засаг ноён албаны машинаараа ан хийдэг гэнэ. Анх засаг дарга болохдоо авсан машинаа эвдэж орхисон нь ч ангийн хорхойтой нь холбоотой бололтой. АН хийж засгийн машин эвдэнгүүтээ, ахиад шинийг аваад хувийн мэт унаж хэрэглэдэг гэж байгаа. Даварсан засагт даруулга хэрэгтэйн наад захын “но” нь шүү дээ, энэ.

Бүр ноцтой бас нэг мэдээлэл байна. Н.Захирахбаатар байгаль хамгаалагч нарт зориулж ууланд барьсан байрыг анчдын оромж болгочихсон гэнэ. Энэ тухай сумын амтай бүхэн ярьцгааж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг гаргаж барьсан байрыг анчдын оромж болгочихдог үгүй мөн бөх зүрх ээ.  

Энэ бүх мэдээллээс анзаарахад мань эр хулгайн ан ч хийдэг байж магадгүй нь. Сэлэнгэ бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ховор ан амьтны өлгий нутаг. Хоёрт төвөөс хол, хил дагуу учраас төрийн хараа хяналтаас хол газар. Ийм шалтгаанаар энд хулгайн анчид үүрлэж, хуулийг жинхэнэ утгаар нь зөрчдөг. Сэлэнгийн их ойн хаа нэгтээ нууц отго байгуулчихаад хятадуудыг авчирч ан агнуулж их мөнгө олдог жишээ кейс ганц хоёроор тогтдоггүй.

Ан хийдгээ олноос нуухгүй гайхуулдаг, ажлын цагаар улаан цайм ан хийж алга болдог даварсан засаг Н.Захирахбаатар хулгайн ан хийлээ гэхэд түүнийг хянах захирах хэн ч  байхгүй. Учир нь тэр сумынхаа Засаг ноён нь. Тэгэхээр анчин засаг даргыг хулгайн ан хийдэг гэж хардах бүрэн үндэслэл байна. Энэ талаар холбогдох газрууд нь анхааралдаа авахгүй бол Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатарын ангийн хорхой хэчнээн ховор амьтдын аминд хүрэхийг хэн ч таах арга алга. 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.245) 2025 оны 05 сарын 13

SAWN80955877

0  |  0
Zail zindaa (202.126.91.170) 2025 оны 05 сарын 13

Haha chinbatch mongtoi lalar yum daa bvh says medeelel taiwad haha naad chinbat chin hvn dairch alah shahsan hvn shvvdee \n

0  |  0
1(66.181.188.211) 2025 оны 05 сарын 13

чинбат мөнгөтэй хүчтэй юмаа

1  |  0
1(66.181.188.211) 2025 оны 05 сарын 13

чинбат мөнгөтэй хүчтэй юмаа

0  |  0
1(66.181.188.211) 2025 оны 05 сарын 13

чинбат мөнгөтэй хүчтэй юмаа

0  |  0
1(66.181.188.211) 2025 оны 05 сарын 13

чинбат мөнгөтэй хүчтэй юмаа

0  |  0
бооав у(66.181.166.134) 2025 оны 05 сарын 13

угаасаа засаг дарга болоод төрчихсөн орк бна

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI80955877BOOB XXNO

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI80955877BOOB XXNO

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI80955877BOOB XXNO

0  |  0
S(59.153.114.163) 2025 оны 05 сарын 12

ANUSDI80955877BOOB XXNO

0  |  0
Зочин(139.5.219.64) 2025 оны 05 сарын 12

Нэр нь хүртэл захирагч гэж байна ш дээ, ийм агуу амьтанд чинь одоо үг дуугүй захирагдахаас өөр яах вэ дээ, кк

0  |  0
Zochin(202.9.46.129) 2025 оны 05 сарын 12

Vnen baigaa daa

0  |  0
иргэн(202.126.89.225) 2025 оны 05 сарын 12

анчин нэртэй алуурчид

1  |  0
amitan bvv zowoo!(60.158.165.151) 2025 оны 05 сарын 12

amitan bvv zowoo!

0  |  0
zochin(202.179.18.213) 2025 оны 05 сарын 12

unen hugshin bandi ve gulut hariutsalga tootsooch ee

0  |  0
Зочин(139.5.219.64) 2025 оны 05 сарын 12

Ямар сүржин нэртэй нөхөр вэ, ийм нэртэй хүн чинь засаг ноён байхаас ч өөр яах вэ дээ

0  |  0
Close menu