"Lilo & Stitch" хүүхэлдэйн киноны шинэ хувилбар энэ сард нээлтээ хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13

 

"Disney" кино компанийн бүтээл "Lilo & Stitch" хүүхэлдэйн киноны анхны хувилбар 2002 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Тус хүүхэлдэйн шинэчлэгдсэн хувилбар энэ сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.

Тус кинонд хүүхэлдэйн киноны эх хувилбар дээрх үйл явдлыг илүү орчин үеийн хувилбарт шилжүүлэн, өмнөхөөс нь илүү баялаг дүрслэлтэй болгожээ. 

Энэхүү киног найруулагч Дин Флейшер Кэмп найруулсан бол зохиол дээр нь Крис Кеканиокалани Брайт, Майк Ван Ваэс нар ажилласан байна. Киноны нийт өртөг 100 сая орчим ам.доллар болжээ. Киноны ихэнх төсөв CGI технологиор бүтэж буй дүрүүдийг чанарын өндөр түвшинд гаргахад зарцуулагдсан бол үзэгчдийн сэтгэлд хоногшсон зарим хэсгүүд хасагдсан нь шүүмжлэл дагуулах төлөвтэй байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu