78 дахь удаагийн Каннын кино наадам НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

 

2025 оны Каннын кино наадам (78 дахь удаагийн) Францын Ривьерад нээлтээ хийлээ. Энэ сарын 13-наас 24-ний хооронд зохион байгуулагдах тус наадам олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. 

Тус наадмыг Францын найруулагч Амели Боннины "Leave One Day" хэмээх инээдмийн кино нээсэн бөгөөд энэ нь наадмын ерөнхий уур амьсгалыг тодорхойлж чадна хэмээн үзсэн байна. Мөн нээлтийн үеэр алдарт жүжигчин Роберт Де Ниро Каннын кино наадмын дээд шагнал болох Алтан далдуу модны навч хүртжээ. Түүний кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож буй уг шагналыг жүжигчин Леонардо ДиКаприо гардуулсан байна. 

Энэ удаагийн наадмын улаан хивсний ёслол шинэ дүрэмтэйгээр зохион байгуулагдаж буй. Улаан хивсний ёслолд оролцож буй алдартнууд нүцгэн болон нэвт гэрэлтэх торон, хэт нүсэр хувцаслахгүй байхыг зохион байгуулагчид анхааруулсан бөгөөд энэхүү шийдвэр нь багагүй маргаан дагуулаад байна. 

78 дахь удаагийн Каннын кино наадамд Өмнөд Солонгосоос жүжигчин Ким Гу Ын, Хан Су Хи нар оролцож, улаан хивснээ алхах бол найруулагч Хон Сан Су үндсэн хэсгийн шүүгчээр ажиллаж байна. 

Энэтхэг улсын хувьд дөрвөн киногоо энэ удаагийн наадамд сойж буй. Эдгээр бүтээлүүдээрээ эх орныхоо кино урлагийн олон талт байдлыг харуулахын зэрэгцээ, бүтээлч байдла харуулахыг зорьсон гэнэ. Испани улсын хоёр найруулагч мөн үндсэн хэсэгт уран бүтээлээрээ оролцож буй аж. 

Наадмын хаалтын ёслол энэ сарын 24-нд зохион байгуулагдана. Энэ үеэр шагнал хүртсэн бүхий л уран бүтээлчдийг зарлах бөгөөд Un Certain Regard хэсгийн шагналуудыг энэ сарын 23-нд гардуулах гэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu