AFC Аваргуудын лигийн тэмцээнийг тоймлон хүргэж байна.
Шинэ формат
Тэмцээн шинэчлэгдэж, одоо AFC-ийн Аваргуудын лиг Элит нэртэй болсон. UEFA Аваргуудын лигийн адил үндсэн үе шат нэмэгдсэн бөгөөд багууд найман тоглолт хийж, өөр өөр өрсөлдөгчтэй тулсан. Гэхдээ бүс нутгийн онцлог бий. Клубүүдийг газар зүйн байршлаар нь Зүүн ба Баруун гэж хоёр бүсэд хуваажээ. Харин шөвгийн наймаас эхлэн багууд бүсээр бус зөвхөн нэг тоглолт хийдэг болсон. Энэ шатнаас хойш бүх тоглолт Саудын Арабын Жидда хотод болжээ.
Их мөнгөний хүчин зүйл үр дүнгээ өгөв
Саудын Араб нь тивдээ хөлбөмбөгөөр хүчтэй байсаар ирсэн. Тус улсын клубүүд нийтдээ зургаан удаа AFC Аваргуудын лигийн аварга болж байв. Тухайлбал, Аль-Хилал дөрөв, Аль-Иттихад хоёр удаа түрүүлж байв. 2023 оноос хойш Саудын багууд Европын алдартай тоглогчдыг элсүүлж эхэлснээр хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг улам татах болсон.
Гэвч 2023/2024 оны улиралд өрсөлдөгч багтаа цомоо алдсан. Тэр нь АНЭУ-ын Аль-Айн клуб байсан бөгөөд тэд Аль-Наср, Аль-Хилал хоёрыг хасаж чадсан юм. Гэсэн хэдий ч, энэ удаагийн тэмцээнд Саудын гурван баг хагас шигшээд шалгарсан. Олон хүн шигшээг нэг улсын багуудын хооронд болно гэж таамагласан ч, Аль-Наср Японы Кавасаки Фронтале багт ялагджээ. Энэ нь Кавасаки багийн хувьд анх удаа шигшээд хүрсэн тохиолдол байв.
Роналдо дахин хоосон хоцров
Олон хүн Криштиану Роналдо Саудын Араб руу цом авахаар ирээгүй гэж үздэг. Гэсэн ч домогт Португал довтлогч ялагдах дургүй, үргэлж шилдэг нь байхыг хүсдэг тоглогч. Тиймээс Аль-Насртай нэгдсэн цагаасаа хойш албан ёсны нэг ч цом хүртэж чадаагүй байгаа. Тэрбээр энэ тэмцээнд найман гоол оруулж, мэргэн буучдын эхний тавд багтсан ч, хагас шигшээд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадсангүй.
Түүхэн ялалт
Аль-Ахли 1986, 2012 онуудад хоёр удаа финалд шалгарч байсан ч AFC Аваргуудын лигт хэзээ ч түрүүлж байгаагүй. Сүүлийн есөн жилийн турш Эзэн хааны баг цом хүртэж чадаагүй. Тэр бүү хэл Жиддагийн баг Саудын Арабын Про лигт дөнгөж 2023 онд л эргэн ирсэн. Гэвч Аль-Ахли баг бэлтгэлээ сайтар базааж, тэмцээний шийдвэрлэх шатанд хүрч, шөвгийн наймд Тайландын Бурирам Юнайтедыг (3:0), шөвгийн наймд Аль-Хилалыг (3-0), Хагас шигшээд Аль-Хилалыг (3-1), тэмцээний Финалд Kawasaki Frontale-ыг (2-0) ялж түүх бүтээсэн юм.
Үүнд багийн бүрэлдэхүүнд тогтвортой байдаг нь нөлөөлсөн гэж олон улсын шинжээчид онцолж байна. Ялагч баг одоогийн үндсэн бүрэлдэхүүнээрээ 2023 оноос хойш тоглож байна. Дасгалжуулагч Матиас Жайсл, тэмцээний шилдэг хаалгач Эдуард Менди, улирлын үнэ цэнэтэй тоглогч Роберто Фирмино, багийн шилдэг довтлогч Рияд Махрез, хоёрдох гоолыг оруулсан Франк Кессиэ нар энэ багийн цөм юм. Аль-Ахли Бразилаас Иван Тони, Галено нарыг нэгдүгээр сарын 31-нд авчирсан ба тэд финалын хоёр гоолыг оруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )