Өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 14-нд Ким Кардашьян Парис хотын шүүхэд 2016 онд болсон зэвсэгт дээрэмтэй холбоотой хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхөөр иржээ.
Тэрээр 2016 онд Парисын тансаг зэрэглэлийн зочид буудалд буудаллаж байхдаа масктай зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдаж, 10 сая долларын үнэ бүхий үнэт эдлэлээ дээрэмдүүлсэн.
Уг хэрэгт 10 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа бөгөөд тэдний дунд “Дээрэмчин өвгөд” хэмээн нэрлэгдсэн ахмад насны гэмт хэрэгтнүүд багтаж байгаа аж. Кардашьян шүүхэд мэдүүлэг өгөхдөө тухайн үед амь насаа алдах вий хэмээн айж байсан тухайгаа нулимс дуслуулан ярьжээ.
Энэ тухайгаа тэрээр “Би үхэх нь л гэж бодсон. Би хүүхдүүддээ эргэж очих ёстой. Тэд бүхнийг авч болно, гэхдээ би амьд үлдэх ёстой” хэмээсэн байна. Мөн тэрээр гол сэжигтэнд хандан уучлал үзүүлж байгаагаа илэрхийлсэн ч энэ нь түүний сэтгэлзүйд үүссэн шарх арилсан гэсэн үг биш хэмээн мэдэгджээ.
Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шийдвэр энэ сарын сүүлээр гарах төлөвтэй байна.
Ким Кардашьян шүүхэд мэдүүлэг өгөх үеэрээ тансаг үнэт эдлэл, дизайнерын хувцас өмссөн нь олны анхаарлыг татаад байна. Тэрээр 3 сая ам.долларын үнэ бүхий алмаазан зүүлт зүүж ирсэн бөгөөд уг зүүлт нь 18 каратын цагаан алт, гол хэсэгтээ 10.13 каратын лийр хэлбэртэй том алмаазан шигтгээ болон 80 орчим ширхэг жижиг алмаазыг багтаажээ. Уг хүзүүний зүүлт нийт 52.17 каратын алмааз өөртөө агуулсан байна.
Түүний гоёл үүгээр дууссангүй. Тэрээр чихэндээ мөн алмаазан шигтгээ бүхий ээмэгнүүд зүүсэн байх бөгөөд алдартай брэндүүдийн хувцас хэрэгслээр гоёсон нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )