Өмнөд Солонгосын SBS телевизийн хөгжөөнт "Running Man" нэвтрүүлгийн багийнхан мэдэгдэл гаргажээ.
Тус нэвтрүүлгийн продакшн багийн нэрийг ашиглан хэсэг бүлэг этгээдүүд өндөр үнэтэй согтууруулах ундаа захиалан авчээ. Энэхүү захиалга нь нийлүүлэгч талыг их хэмжээний санхүүгийн хохиролд оруулсан байна.
Энэ тухай нэвтрүүлгийн багийнхан албан ёсны мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд нэвтрүүлгийн багийнхан ямар нэгэн согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бөгөөд ийм төрлийн залилангийн шинж чанартай санал ирсэн тохиолдолд анхаарал болгоомжтой хандахыг анхааруулсан байна.
Өмнөд Солонгост энэ төрлийн гэмт хэрэг гарах тохиолдол ихэсчээ. Жүжигчин Кан Дун Вон, дуучин Нам Жин, жүжигчин Нам Гун Мин зэрэг алдартнуудын нэрийг ашиглан тансаг зэрэглэлийн ресторануудаас үйлчилгээ авсан тохиолдол гарсан бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд харилцагчаа сайтар шалгахыг зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )