Х.Цагаанбаатар: Олимпын шинэ цикл эхэллээ гэсэн яав!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 20

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургаадугаар сарын 13-20-нд Унгарын Будапешт хотноо болно.

Дэлхийн аваргад оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлаагүй байгаа ч Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн дэвжээнд өрсөлдөх жүдочдын сонголт шударга бус явагдаж байгаа талаар олон нийтэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад оролцох Монголын жүдочид тодорч байгаа бололтой. УАШТ дээр жиндээ орж чадаагүй, ТОП-6 тэмцээнд дээд жиндээ орсон, гадаад яваад жиндээ орж чадахгүй, жингээр хасагдаад байгаа хүнийг шагнаад, Дэлхийн аваргад оруулаад л байх уу? Аливаа зүйлд хариуцлага чухал. Ялангуяа тамирчин хүн өөрийгөө ялан дийлж байж бусдыг ялдаг. Тэмцээнд очоод жингээр хасагдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

Шинэ олимпын цикл эхэллээ гэсэн яасан бэ? Бүгд гараанаас зэрэг гарах ёстой бус уу. Ийм давуу байдлыг хэн нэгэнд олгоод байвал бусад нь яах билээ. Залуу тамирчид яаж туршлага сууж, олимп, дэлхийд өрсөлдөх вэ" гэсэн сэтгэгдлийг өнөөдөр оруулжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
усан парк(66.181.166.134) 2025 оны 05 сарын 20

хямрал болж бхад юун олимп, ДАШТ вэ? 2028 оны Олимпод яаж ч оролцсон яадгийн? медальгүй бсан ч яадгийн?

0  |  0
Зочин(202.9.41.4) 2025 оны 05 сарын 20

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
zzzz(66.181.176.56) 2025 оны 05 сарын 20

er ni mongolchuud yasan ch gonshignoson , yum bolgonyg shuumjilj kaif awdag bolchikhson yum be, ter asuudlaa dotroo shiideed l yawaach dee , taalagdakh yum gej baikhgui , bugd l uursdiin khuwiin ambitstai, yanaa , bid 30 saya baisan bol yostoi shuudaind khiisen ukhriin ewer shig l baikh baij dee ,

0  |  0
zzzz(66.181.176.56) 2025 оны 05 сарын 20

er ni mongolchuud yasan ch gonshignoson , yum bolgonyg shuumjilj kaif awdag bolchikhson yum be, ter asuudlaa dotroo shiideed l yawaach dee , taalagdakh yum gej baikhgui , bugd l uursdiin khuwiin ambitstai, yanaa , bid 30 saya baisan bol yostoi shuudaind khiisen ukhriin ewer shig l baikh baij dee ,

0  |  0
Top