Боксын Дэлхийн цомд МОНГОЛЫН гурван тамирчин дэд байрт орлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 17

 

Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцлоо.

Энэ баг бүрэлдэхүүнээс гурван тамирчин медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга мөнгөн медаль хүртэв.

Монголын баг тамирчид тус тэмцээнийг араас Герман улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дараа нь Нидерланд улсад олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu