2025 оны Каннын кино наадам (78 дахь удаагийн) Францын Ривьерад энэ сарын 13-нд нээлтээ хийсэн билээ. Энэ сарын 13- 24-ний хооронд зохион байгуулагдах тус наадам энэ жил шинэ дүрэмтэйгээр зохион байгуулагдаж буй.
Улаан хивсний ёслолд оролцож буй алдартнууд нүцгэн болон нэвт гэрэлтэх торон, хэт нүсэр хувцаслахгүй байхыг зохион байгуулагчид анхааруулсан бөгөөд энэхүү шийдвэр нь багагүй маргаан дагуулсан. Уг дүрмийг дагасан алдартнууд илүү дэгжин, илүү загварлаг Канныг бий болгосон бол "дүрэм зөрчигчид" ч мөн багагүй байлаа.
Урьд өмнө нь алдартнууд хачин жигтэй хувцаслалтаараа өрсөлдөж, нүцгэн биеийг алдаршуулдаг байсан бол энэ удаад элегант стилийг голчилжээ.
Наадмын хаалтын ёслол энэ сарын 24-нд зохион байгуулагдана. Энэ үеэр шагнал хүртсэн бүхий л уран бүтээлчдийг зарлах бөгөөд Un Certain Regard хэсгийн шагналуудыг энэ сарын 23-нд гардуулах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )