Реппэр Канье Уэстийн Өмнөд Солонгост хийхээр төлөвлөөд байсан аялан тоглолт түүний "Heil Hitler" хэмээх дуутай холбоотой маргаанаас үүдэн цуцлагджээ.
Уг дуу энэ сарын 8-нд буюу Ялалтын баярын өдөр цацагдсан. Дууны үг, дүрслэл зэрэг нь нацист үзлийг хэт дэмжсэн агуулгатай байсан бөгөөд дууны кпипэнд хар арьст эрчүүд амьтны арьс нөмөрч "Heil Hitler" хэмээн дахин дахин хэлж буй нь гардаг байна. Мөн дууны төгсгөл хэсэгт Гитлерийн 1935 онд хийсэн нэгэн илтгэлийн хэсгээс оруулж өгчээ.
Тус дуу Spotify, Apple Music, YouTube зэрэг платформуудаас устгагдсан ч твиттер дээр 10 сая гаруй хандалт аваад байгаа аж. Уг дуутай холбоотой дуулианаас үүдэн Өмнөд Солонгос улсад 2025 оны 5-р сарын 31-нд хийгдэхээр төлөвлөөд байсан тоглолт цуцлагджээ. Тоглолтыг зохион байгуулж байсан Coupang Play болон бусад тасалбар борлуулагч компаниуд тасалбар худалдан авсан хүмүүст тасалбарын мөнгийг нь эргүүлэн олгохоо мэдэгдсэн байна. Мөн Coupang дээр Yeezy брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалахыг зогсоосон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Болж муу гаж донтон харыг.
Нацист үзлийг дэвэргэгч нөхрийн дуу хоолой хэрэггүй ээ. Зөв.