Одоогоос 28 жилийн өмнө нэгэн хүсэл, зорилго дор нэгдсэн хөвгүүд "GUYS" хэмээх хамтлаг байгуулан тухайн үедээ өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарч байв. Эрч хүч, мэдрэмж, анд нөхрийн эв нэгдлээрээ 28 жилийг ардаа үдсэн тэд энэ сарын 31-нд "Сургууль минь баяртай" тоглолтоо хийх гэж байна.
Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр болж өндөрлөлөө.
Хэвлэлийн хурлын үеэр "Тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг амьд хөгжимтэй явах бол хоёрдугаар хэсэгт дан хайрын дуунууд эгшиглэнэ. Харин гуравдугаар хэсэгт Best of best буюу шилдгийн шилдэг хит дуунууд тоглогдох болно. Бид 28 жилийн ойдоо зориулан 28 хит дуугаа дуулна.
Найруулагч Б.Тамир энэ удаагийн тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа. Гадаадад амьдран сууж байгаа хүмүүс болон орон нутагт байгаа хүмүүстээ дуу дүрсний өндөр чанартай шууд дамжуулалтаар тоглолтоо хүргэх болно.
Хамтлагийн гишүүн Мийгаа энэ удаад тоглолтод оролцох боломжгүй болсон. Гэхдээ анх байгуулагдаж байхад гишүүн байсан Мөнхөө маань оролцоно.
Биднийг сонсдог байсан залуус, сургуулиа төгсөж байгаа хүүхэд залуустаа дурсамж сэдрээх тоглолтоо ирж үзээрэй гэж хэлмээр байна" гэлээ.
Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд Early bird тасалбар 78 мянган төгрөгөөр борлуулагдах бол Regular тасалбар 108 мянга, Fan zone тасалбар 208 мянга, VIP тасалбар 600 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Тасалбар цөөхөн үлдсэн байгааг зохион байгуулагчид анхаарууллаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
28 хит дуутай гэхээр том хамтлаг байх нь ээ, базар дар, зарим дэлхийн томчуудад ч ийм олон хит дуу байхгүй байх аа