“Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатан гэхээр Гавьяат жүжигчин У.Уранчимэг таны санаанд бууж байна уу. Гэнэтхэн л "Уранчимэг миний бие "Монгол хаан" төслөөс албан ёсоор гарч байна" гэсэн цочир мэдэгдэл хийн, "Тамгагүй төр"-ийн тайзыг орхисон түүнд юу ийм шийдвэр гаргах хүртэл нөлөөлөв! Энэ асуултыг үзэгчид ч, урлагийнхан ч гайхашран хүлээн авч, түүний тамгалсан дүр хэнд шилжихийг анхааралтай ажиглаж байлаа.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд "Тамгагүй төр"-ийн Цэцэр хатны дүр "мисс" гэх тодотголоор олон нийтэд танигдсан Б.Баярцэцэгт шилжиж, жүжигчин Б.Одончимэг дублёроор тоглох эрх авчээ.
Яагаад, яагаад заавал тэд гэж... Яагаад заавал тэр гэж... У.Уранчимэгийн бүтээж, зэрэг зиндаа, зангарагийг нь томоос том тогтоож өгсөн дүр дээр Монголын театр, урлагаас түүнтэй эн дүйхүйц биш юмаа гэхэд дөхөж очих өөр жүжигчин олдохгүй байна гэж үү... Яаж ч зөвтгөе гэсэн мэргэжлийн уран чадвар, туршлага хүрэлцэхгүйн дээр энэ бүхэн дээр үндэслээгүй сонголт мэт олон нийтэд эргэлзээ, үл итгэлийн аль алийг төрүүлж байна.
Үгэн дотор үг. Үхэр дотор гиван гэдэг.
Гавьяат У.Уранчимэг "Тамгагүй төр"-өөс буухдаа олон нийтэд зориулсан үгийг энд дахин сануулж, хүргэх нь зүйтэй байх.
Тэрбээр "Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр гурван жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол, деталь бүрийг сэтгэн бодож, хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж, сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсэн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтод сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар, чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз, тавцан дээр бахархалтайгаар харуулсан АНХНЫ үндсэн багийн уран бүтээлч, жүжигчдээрээ бахархаад ханашгүй билээ. Та бүгдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү. Монголынхоо Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа 171 удаа монгол хэл дээр, 9 удаа англи хэл дээр, Английн Лондон хотноо Вэст Энд Колиузм театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, Сингапур Марина Бэй Сандс театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, 2 удаа англи хэл дээр, нийт 207 удаагийн тоглолтыг мэргэжлийн стандарт дагуу алдаа мадаггүй хийж дуусгасан байна. Миний хувьд одоо энд хүрээд өндөрлөж байна. Дараа дараагийн тайз дэлгэцийн шинэ бүтээлээрээ үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзах болно. "Монгол хаан" жүжгийн цаашдын төлөвлөгөөт болон аялан тоглолтод нь амжилт хүсье" хэмээсэн энэ мэдэгдлээс хойш өөр ямар нэгэн зүйл нэмж хэлээгүй хэвээр байна.
Олон нийт найруулагчийн сонголтод таагүй хандаж байгаа ч Урнаа гавьяат Цэцэр хатны том дүрийн араас жижиг зүйл ярихыг яарсангүй. Жинхэнэ Цэцэр хатан цэх зогсохоор шийдсэн бололтой.
Сэтгэгдэл ( 19 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
Баярцэцэг хацраа битгий булаажээ, муухай бондгор том хацар бодоцгоодог харагдаад байна, багасгаж харагдуулаад. Тоглож болдоггүй юмуу, масс байж гоё тхарагдахаа бодооч!
За худлаа талцуулж хагаралдуулах гээд л ядчих юмаа\nТэр хүнд бас шалтгаан байсан л байгаа
Баярцэцэг илүү тохиргоо. Уранчимэг ямарч дүрд жүжиглэлт нь арай л хэтрээд байх шиг санагддаг.
Баярцэцэг илүү тохиргоо. Уранчимэг ямарч дүрд жүжиглэлт нь арай л хэтрээд байх шиг санагддаг.
Тоглож л байгаа л дээ.ялгараад гараад ирнэ биз.Урнаа тэгээд ч хамгийн лаг нь биш шүү
Тоглож л байгаа л дээ.ялгараад гараад ирнэ биз.Урнаа тэгээд ч хамгийн лаг нь биш шүү
Тоглож л байгаа л дээ.ялгараад гараад ирнэ биз.Урнаа тэгээд ч хамгийн лаг нь биш шүү
Бүх зүйл улс төр. Оюукийг жийхэд бас хэрэгтэй байсан. Урнаа чинь Хүүкийн хуурай дүү Цогоогийн эхнэр. \nГэхдээ энэ бол маш зөв эргэлт байсан шүү.\nОюук Херо 2 залсны уурхайнууд нийгэм, эдийн засгийн бакалавр ч байхгүй
Аймаар яс хаядаг юм бэ, Жүжгийн дүрийг өмчлөх боломжтой юу? Тэр нь сайн, тэр нь муу бүтээсэн гэж заавал хэлүүлэх гээд л дахин дахин бичээд байх шиг. Хэнд ч хамаатай юм бэ. Галзуу, хүний мууд дуртай хүмүүс зүгээр л дотроос нь ямар нэг адын санаа хатгаад элдэв хов жил олж жаахан хооллочих санаатай л байгаад байх шиг.
Баярцэцэг гэж жүжигчин өмнө нь ямар уран бүтээл хийсэн бэ. Санадаггүй дээ
Монголоор дүүрэн алай салбадайнууд бхад хэн ч алайлсан яадаг юм
Хулганай гэдэг ац биш бтз дээ
Хулганай гэдэг ац биш бтз дээ
Хулганай гэдэг ац биш бтз дээ
Муухай хар авгай зайлсан нь дээр
Manai xuuxnuud ingej mantaitlaa nuurendee um shaxuulaxaar muuxai xiimel xaragdaxiin.. Urnaa shig goy orig ul yalig baigaliin urchleetei n iluu amidraltai xaragdaj bna.
Урнаад л хүрэх болоогүйг тайзны хан бүгд бодно. Тийм яг тийм. Гэхдээ залуу шинэ өнгө төрх euro artistic style гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү ! Хүлээ итгэ урам үлдээ !