К-ПОП | Фэндом соёл гэж юу вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 02

 

Фэндом соёл гэж юу вэ? Энэ нь тодорхой нэгэн алдартныг чин сэтгэлээсээ бишрэн шүтэж, түүнийг "хүлээн зөвшөөрөх" соёл юм. Энэхүү үзэгдэл бүрэн утгаараа "соёл" болон хөгжсөн улс бол Өмнөд Солонгос улс билээ. 

Тус улсад поп оддыг дагасан соёл 1970-аад оноос эхлэн үүсчээ. 1980-аад оны эхэн үеэс эхлэн фэндом илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бол 1990-ээд оны үед Со Тэ Жи жинхэнэ утгаараа од болж, фен охид нь шүтэн бишрэгч гэж чухам хэн болохыг тодорхойлж байсан гэдэг. Энэхүү соёл үргэлжилсээр 2000-аад оны үед олон фен клубууд байгуулагдан фэндомын үндэс суурийг тавьж байв. 

 

 

Энэхүү соёл 2008 оноос дэлхий даяар тархаж, барууны орнуудад ч мөн фэндом соёл нэвтэрч эхэлжээ. Тухайн үед BIGBANG, SUPER JUNIOR, GIRLS’ GENERATION зэрэг хамтлагууд хүчээ авч, шүтэн бишрэгчид нь өргөн цар хүрээг хамарч, хоорондоо нөхөрлөх, үйл ажиллагааг нь дэмжих зэргээр К-Поп соёлын цоо шинэ давалгааг үүсгэсэн байдаг. Үүнийг өдгөө Hallyu хэмээн нэрлэх болсон. Hallyu нь дан ганц к-поп бус кино урлаг, технологи, гоо сайхан, хоолны салбарт хүртэл нөлөөлж, дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. 

 

 

BIG BANG хамтлагийн гишүүн Тэ Ян энэ сарын 21-нд манай улсад тоглолтоо хийх гэж буй. Мөн Өмнөд Солонгосын Бейонсе хэмээн нэрлэгддэг дуучин Эйли (Ailee) энэ үдэш хүрэлцэн ирэх бөгөөд эдгээр "А" зэрэглэлийн алдартнууд нь нэр хүнд, хувийн амьдрал зэргээрээ шүтэн бишрэгчдэдээ үлгэр дуурайл болсон алдартнууд юм. 

Одоогийн байдлаар тоглолтын VIP болон Fanzone тасалбар хэдийнэ худалдаалагдаж дуусаад байгаа бол энгийн тасалбар цөөн тоогоор худалдаалагдаж байгааг зохион байгуулагчид онцолжээ. 

 

 

Өмнөд Солонгосын алдартнуудын тоглолтыг дэлхий өнцөг булан бүрт сая сая үзэгч үзэж сонирхдог. Ингэхдээ тэд тухайн артистын нэрийн хуудас болсон lightstick-ийг барьж, дэмжиж буйгаа илэрхийлсэн үг хэлж, тэдэнд зориулсан үгсээ цаасан дээр бичиж, тухайн цаг мөч бүрийг таашаан сонсож, уран бүтээл бүрийг нь дагаж дуулдаг. Мөн фэндомууд нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь тухайн уран бүтээлчээ хүндэлж буйн илрэл хэмээн үздэг учир ямар нэгэн асуудал гаргахаас зайлсхийдэг байна. Энэ нь тухайн уран бүтээлчээ чин сэтгэлээсээ дэмжиж буйн илрэл хэмээн үздэг байна. 

 

 

Фэндом соёлд юуг чухалчилдаг вэ?

1. Айдолуудыг хүндэтгэх

  • Айдолын хувийн амьдралд халдахгүй байх.
  • Тэднийг хүн гэдгээр нь ойлгож, төгс биш байж болохыг хүлээн зөвшөөрөх
  • Тэдний эрүүл мэнд, сэтгэлзүйг чухалчлах

2. Сасэн (sasaeng) зан үйлээс зайлсхийх

  • Sasaeng гэдэг нь айдолуудын хувийн орон зайд халдаж, мөрдөх, хүлээж байгаад сэм зураг авах гэх мэт зохисгүй үйлдлүүдийг хэлдэг бөгөөд олон нийт, айдолууд аль аль нь энэ зан үйлийг буруушаадаг.
  • Жинхэнэ фэнүүд ийм үйлдэл гаргахыг хориглодог

3. Фэн соёл, эв нэгдлийг дээдлэх

  • Өөр фэндомуудтай зүй зохистой харилцах.
  • Сошиалд хэрүүл, маргаан дэгдээхгүй байх.
  • Айдолын нэрийг ашиглан бусдыг доромжлохгүй байх.

4. Хариуцлагатай дэмжлэг үзүүлэх

  • Албан ёсны бүтээгдэхүүн худалдаж авах, үзүүлбэрүүдийг хууль ёсны сувгаар үзэх.
  • Айдолуудын уран бүтээлийг зохиогчийн эрхийг хүндэтгэж, хуулбарлан түгээхгүй байх.

5. Хандив, сайн үйлс

  • Зарим фэндомууд төрсөн өдөр, дебютын ой зэрэгт нь мод тарих, эмнэлэгт хандив өгөх, ядуу хүүхдүүдэд туслах зэргээр нийгмийн сайн үйлсийн аян зохион байгуулдаг.

6. Ухаалаг хэрэглэгч байх

  • Сошиал медиа дээр худал цуурхал тараахгүй, баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байх.
  • Твиттер, YouTube, TikTok зэрэг платформ дээр хэтэрхий довтолсон сэтгэгдэл бичихгүй байх. Хэдийгээр фэндомууд дотроо ялгаатай ч ихэнх нь дээрх зарчмуудыг баримталдаг. Үнэнч, соёлтой фэн байхад эдгээр ёс зүй зайлшгүй чухал байдаг. 

 

 

"Super Concert"-ийн тасалбар худалдаалах албан ёсны линк: https://shoppy.mn/products/superconcert-250621

Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:

  • Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 06.08)
  • General Admission (GA): 225,000₮ (Mid Bird дууссаны дараа)
  • Fan Zone: Sold Out
  • VIP: Sold Out

Тоглолт 6-р сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд  Ерөнхий зохион байгуулагч EVANDIS Entertainment / EVANDIS LLC ажиллаж байгаа аж. Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu