“Улаанбаатар опен” тэмцээн өндөрлөлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 02

Дэлхийн бөхийн холбооны календарчлагдсан төлөвлөгөөнд багтсан чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен - 2025” тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Манай баг тамирчид сонгомол бөхөөр 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийнхөн 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ.

Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кгд медаль хүртсэн тамирчдад шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж амжилт хүсэв.

Монголын чөлөөт бөхийн баг тамирчдадаа өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  2025 оны 06 сарын 02

Зурагтаар хальт харахад ханхайсан хоосон заал л харагдсан, нэг их сүржигнээд байхаар тэмцээн биш л бололтой, гадаад оролцоо нь ч тааруухан юм уу хоёр монгол л хоорондоо ноцолдоод байна лээ

0  |  0
Top