П.Батчулуун эмчийг Улсын Дээд шүүхээс ЦАГААТГАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр /2025.06.04/ хэлэлцэн, цагаатгах шийдвэр гаргажээ.

Шүүгдэгч П.Батчулуун Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хууран мэхэлж, хүний эд эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдоод байсан билээ. 

Тэрээр хагас жилийн хугацаанд хорих 461-р ангид хоригдсоны эцэст ийнхүү цагаатгагдлаа. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.139) 2025 оны 06 сарын 05

яамадаа. ямар ч их зовоов

0  |  2
н(202.179.25.231) 2025 оны 06 сарын 05

ашгүй. одоо эмчийнхээ эрүүл мэндэд сайтар анхаарах цаг ирлээ

0  |  3
А.Чимэг(66.181.161.9) 2025 оны 06 сарын 05

Баярлалаа.Одоо биеэ сайн эмчлүүлж.ард түмэндээ туслаарай.

0  |  2
уншигч(43.228.130.66) 2025 оны 06 сарын 05

ашгүйдээ.

0  |  2
Close menu