Тэ Яны эхнэртээ зориулан бичсэн "Eyes, Nose, Lips" дууны түүх

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

"Big Bang" хамтлагийн гишүүн Тэ Ян хамгийн алдартай соло уран бүтээлүүдийнхээ нэг болох "Eyes, nose, lips" дуугаа эхнэртээ зориулан бичиж байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурджээ. Энэ ярилцлагыг өгөхөөс өмнө тус дууг эхнэртээ зориулан бичсэн гэдгийг хэн ч таамаглаагүй байжээ. 

Одоогоос 10 жилийн өмнө дуучин Тэ Ян "1AM" хэмээх дууныхаа клипийг хийхээр яаравчилж байх үед гол дүрд тоглох эмэгтэйг хайж эхэлжээ. Тэрээр найзынхаа зөвлөснөөр жүжигчин Мин Хё Ринд санал тавихад жүжигчин бүсгүй уриалгахан хүлээн авсан байна. Талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд Мин Хё Ринийг хоолонд урьсан Тэ Ян хоорондоо сайн нийцэж байгаагаа ойлгон харилцаагаа гүнзгийрүүлэхээр шийдсэн гэдэг

Энэ тухайгаа Тэ Ян "Бидний яриа хоорондоо маш сайн нийцэж, сайн ойлголцож байсан. Тэр үед надад болзооны туршлага гэх зүйл байгаагүй учраас эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах тухайгаа мэдэхгүй байсан. Харин тэр эвгүй байдал үүсгэлгүйгээр бидний яриаг маш сайн хөтөлж байсан. Салах үед би түүнд дахин уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн л дээ. Түүнтэй уулзах тусам би улам бүр сайн болж байсан. Харилцаагаа цааш үргэлжлүүлж чадвал түүнтэй гэрлэх болно гэж дотроо бодсон" гэжээ. 

 

 

Тэд үерхэж эхэлсэн ч удалгүй хоёр тийш болжээ. Дуучин Тэ Ян дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлээд байсан бөгөөд завгүй цагийн хувиарын улмаас хосууд хоёр тийш болсон гэдэг. Дурлалт бүсгүйгээ санасан сэтгэлээ дуу болгон буулгасан тэрээр энэ үеэрээ "Eyes, nose, lips" хэмээх хит дуугаа зохиожээ. 

Энэ тухайгаа тэрээр "Одоо бодоход би болзож байсан туршлагагүй учраас яг яах ёстойгоо өөрөө ч мэдэхгүй байсан. Тэр маш их сэтгэлээр унасан байх. Тэр үед бид хоёр салсан л даа. Би түүнийг санасан сэтгэлээ шингээн "Eyes, nose, lips" дуугаа бичсэн" хэмээжээ. 

 

 

Энэхүү дууны ачаар тэр хоёр эргэн нийлж чаджээ. Бүх сэтгэлээ шингээн хийсэн тус дуу нь тэдний замыг эргэн нэгтгэсэн бөгөөд тус дууны клипэнд мөн эхнэр Мин Хё Рин нь тоглодог билээ. 

"Eyes, nose, lips" дууныхаа тухай Тэ Ян 2014 онд нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үедээ ярьсан байдаг. Тэрээр "Хайртай байсан ч хоёр тийш болсон хүндээ зориулсан" гэх товчхон хариулт өгч байжээ. Хосууд 2018 оны дөрөвдүгээр сард гэр үл болж, хуримаа хийсэн билээ. 

Ингээд түүний эхнэртээ зориулан бичсэн дууг монгол орчуулгатайгаар хүргэж байна. 

 

 

Тэ Ян тун удахгүй манай улсад тоглолтоо хийх гэж буй. 

"Super Concert"-ийн тасалбар худалдаалах албан ёсны линк: https://shoppy.mn/products/superconcert-250621

Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:

  • Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 06.08)
  • General Admission (GA): 225,000₮ (Mid Bird дууссаны дараа)
  • Fan Zone: Sold Out
  • VIP: Sold Out

Тоглолт 6-р сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд  Ерөнхий зохион байгуулагч EVANDIS Entertainment / EVANDIS LLC ажиллаж байгаа аж. Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.59) 2025 оны 06 сарын 04

Энэ кимчи соёлын түрэлт сайн юманд хүргэхгүй шүү, улс орнууд ч тодорхой түвшинд болгоомжлоод эхэлсэн, манайх л тоохгүй, зарим нь бүүр бодлогын түвшинд дэмжээд, сурталчлаад байх

1  |  0
Close menu