Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг ГИХГ-аас илрүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж, зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тус иргэн нь БНСУ-д бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан хүндрүүлэх нөхцөлтэй эдийн засгийн гэмт хэрэгт шалгагдаж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон.

Уг иргэнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгаж, Монгол Улсаас албадан гаргахаар ажиллаж байна.

https://immigration.gov.mn/mn/articles/478/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
соль(59.153.112.105) 2025 оны 06 сарын 04

Зүгээр нэг албадан гаргах бус гэмт хэрэг үйлдэн хил давж Солонгост орогнож байгаа этгээдүүдээр солилцвол ?

0  |  0
Close menu