Ард санхүүгийн нэгдэл, Монголын Триатлоны холбоотой түншлэлийн гэрээ байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05


Ард Санхүүгийн нэгдэл, Монголын Триатлоны холбоотой 2025-2029 он хүртэлх 5 жилийн хугацаанд стратегийн түншлэлийн гэрээ байгуулан ажиллахаар боллоо.

Гэрээнд Ард санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо, Монголын Триатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагаа үзэглэх үйл ажиллагаанд Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Монголын Триатлоны холбооны Дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон Триатлоны тамирчдын төлөөлөл оролцов.

Стратегийн түншлэлийн гэрээний дагуу Ард Санхүүгийн нэгдлээс Триатлоны УАШТ болон "Ард"-ын нэрэмжит Дуатлоны тэмцээнийг хамтран зохион байгуулах, урт хугацаанд ивээн тэтгэх чиглэлээр санхүүжилт төдийгүй менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu