Төрсөн өдрийн мэнд хүргэе Мики минь
Төгөлдөр их баярын тань ойгоор дурсамжийн салхинаа саатаж, утга уянгат наадмыг нь нэрэмжит болгов. Сэтгэл дүүрч, элэг дэвтлээ.
" …Эргэн тойрон аниргүй нөмөрч
Энэ цаг яасан чимээгүй байнам…
…Цармын сэвшээ зүрхийг тань илбэх цагт
Цахилдагт нутгийг минь солонготой хамт дурсаарай…
…Цэв цэнхэр алсаас
Шувууд ирэх нь үнэн байсан
Цээжинд нь хагацлын сүүдэр унаган
Чи одох нь үнэн байсан
Уйлахад нулимс дутдаг орчлон…
Хайр гэдэг
Зэрэглээ зуларсан талын таана аргадсан сэвшээ юм
Зэгс хуучилсан өтгөн говийн бяцхан шувуухай юм…
Хайр гэдэг
…Налгар талыг аргадаж зөөлөн шиврэх бороо юм
Улайстлаа амтаа нуусан говь нутгийн хармаг юм…
Харин миний хайр
Зүүдээ манаж мөрөөдлийн цэцэрлэгт чамтай болздог
Зүрхээ хөглөж ятгын утсан дээр уянга болж бүждэг
Цав цагаан ертөнцийг бодолдоо урлаж догдлоод
Цантай үдшийн жаврыг бүлээстэл уяруулдаг аа"
ИХ ГОВИЙН ХАЙРЫН ДУУЧ ШУВУУХАЙ
ДАНЗАНХҮҮГИЙН МИШИГСҮРЭН
хэмээн хайрын наадам эхэлвэй!
Сэтгэгдэл ( 0 )