Боксчид Европын цувралд амжилттай оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 11

Боксын үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөр ахлагчтай баг тамирчид тавдугаар сарын 10 нд Европыг зорьсон. Тэдний эхний тэмцээн Польш улсын Варшав хотноо тавдугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “WORLD BOXING CUP” тэмцээн байсан бөгөөд тус тэмцээнд 22 орны шилдэг 256 тамирчин өрсөлдөснөөс ОУХМ А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал нар мөнгөн медаль, ОУХМ Г.Лундаа, Б.Мишээлт нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарчээ.

Дараа нь манай боксчид тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-ний хооронд Герман улсын Хайделбергийн Олон улсын бэлтгэлийн төвд Олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод, зургаадугаар сарын 4-9-ний өдрүүдэд Нидерланд улсын Эндховен хотноо “EINDHOVEN BOX CUP” тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 28 орны 348 тамирчин өрсөлджээ.

Манай баг тамирчдаас залуу тамирчин Э.Номундарь алтан медаль, ОУХМ Б.Мөнгөнсаран алтан медаль, ОУХМ О.Есүгэн алтан медаль, ОУХМ Т.Энхтөр алтан медаль, ОУХМ М.Энхжаргал мөнгөн медаль, ОУХМ А.Баттулга мөнгөн медаль, ОУХМ Э.Мичидмаа хүрэл медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт шалгараад байна. 

Манай багийн дараагийн тэмцээн зургаадугаар сарын 10-14-ний өдрүүдэд Чех улсад зохион байгуулагдах "GRAND PRIX USTI NAD LABEM" байх болно.

Баг тамирчдадаа амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu