ХХ зууны манлай тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагва өөрийн цахим хуудаснаа өнөөдөр нэгэн мэдэгдэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.
...Надад Хөдөлмөрийн баатар хэрэггүй ээ. Төр надаас булаагаад авсан заал барих газрыг минь буцаагаад өгчихвөл олон олон олимп, дэлхийн аваргууд төрүүлэхэд бэлэн байна" хэмээгээд дараах тайлбарыг хийжээ.
Өнөөдөр Спортын төв ордон орчихоод, буцаж ирээд бодлоо. Би мэргэжлийн боксын WBА холбооны 2 жингийн дэлхийн аварга болж, түүх бүтээлцсэний төлөө Монголын төрөөс ямар дэмжлэг шагнал хүртсэн билээ гэж бодов.
Намайг төрөөс их олон юм авч, шагнуулсан гэж хүмүүс боддог. Олон жил дуугүй явж ирсэн нь миний алдаа байжээ. Ганц Лхагваагийн тухай асуудал биш мэргэжлийн спортыг төр засаг яаж дэмжиж, үнэлдэг тухай асуудал юм байна. Энэ бол гомдол биш бодит үнэнг хэлж байгаа зүйл шүү.
Анх Пан Азийн аварга болоход баахан Өргөмжлөл, Баярын бичиг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.
1999 онд дэлхийн аварга болоход МУГТ цол олгож, тухайн үед түрээслэж, бэлтгэл хийдэг байсан заалыг минь үнэ төлбөргүй өгнө гэж бүх хэвлэл мэдээллээр цацагдсан ч хотын дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн өмчийг үнэ төлбөргүй өгөхгүй гэснээр би өөрийн мөнгөөрөө худалдаж авч байсан юм.
Дараа нь өөрөө боксын заал барихаар шийдэхэд Баянгол дүүргийн Засаг дарга байсан С.Эрдэнэ дэмжиж, газар өгсөн ч мөн л Миеэгомбын Энхболд намайг тэмцээнд орох гээд гадаадад байсан эзгүй хойгуур булааж авсан.
2004 онд Лас Вегаст 2 дахь удаагаа Дэлхийн аварга болоод ирэхэд Ерөнхий сайд Н.Энхбаяр өргөмжлөл л өгсөн байдаг юм.
Өнөөдрийг хүртэл улсаас олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад сар бүр олгодог мөнгөн шагналд миний нэр байдаггүй ээ. Хүмүүс намайг сар бүр нилээн хэдэн сая авдаг гэж боддог юм байна лээ.
Мэргэжлийн бокст надаас эхлээд өнөөдрийг хүртэл бүх тамирчид дандаа гадныхны дэмжлэгээр явж ирсэн. Үүнийг л өөрчлөх гэж би мэргэжлийн боксын анхны промошн байгуулаад ажиллаж байна. Зөвхөн эх орондоо бэлтгэл хийж, монгол багш дасгалжуулсан эх орныхоо нэрийн өмнөөс тулалдах мэргэжлийн боксын Дэлхийн аварга төрөөсэй гэж хүсдэг.
Монгол Улсын төр, засгаас мэргэжлийн спортод бодит дэмжлэг байхгүй. Олимпын спортыг дэмждэг мөртлөө мэргэжлийн спортыг гадуурхдаг. Яг үнэндээ олимпын спортоос илүү мэргэжлийн спорт дэлхийд илүү үнэлэгддэг шүү. Дэлхийд мэргэжлийн боксын албан ёсны 4 холбоог хүлээн зөвшөөрдөг боловч боксчид WBA, WBC гэх энэ 2 холбооны аварга болохыг л мөрөөддөг. Мэргэжлийн боксын аваргагүй өчнөөн улс орон бий. Гэтэл 3 сая гаруйхан хүнтэй Монгол Улс мэргэжлийн боксын 2 жингийн аваргатай юм аа.
Би алдар нэрээ ашиглаж, төр засгаас албан тушаал, газар, тендэр, янз бүрийн төсөл юу ч гуйж байгаагүй. Хэзээ ч дарга нарт долигнож, суганы үс болж явсангүй.
Би олон жил дуугүй явж ирсэн шалтгаан нь өөрийгөө магтсан, дөвийлгөсөн болох байх гээд үнэнийг ярьж байсангүй ээ. Гэхдээ өнөөдөр үнэнийг ярихаас өөр аргагүй байна.
Монголын нэрийг гаргах сайн тамирчид бэлдэж өгөх гээд өөрийн бор зүрхээрээ, зарим нэг найз, нөхдийнхөө дэмжлэгээр боксын төлөө л зүтгэж байна.
Заалны өндөр түрээс багш, тамирчдын цалин, бусад бүх зардлыг төлөхийн тулд төлбөр төлдөг хүүхдүүдэд маш их цаг зав зарцуулах юм. Ихэнхийг нь өөрөөсөө төлсөөр ирлээ. Уг нь зөвхөн тамирчин болох хүүхдүүдтэй ажилладаг бол маш хурдан хугацаанд олон сайн боксчин гаргаж ирнэ.
Өнөөдөр намайг Хөдөлмөрийн баатарт тодорхойлох тухай яриа болов. Надад тэр Хөдөлмөрийн баатар хэрэггүй ээ. Харин булааж авсан заал барих газрыг минь буцаагаад өгчихвөл олон олон олимп дэлхийн аваргуудыг төрүүлэхэд бэлэн байна.
Сэтгэгдэл ( 32 )
Тиймээ энэ бол Монголл байдаг гарцаагүй бодит үнэн. Сайн явхад худлаа далдагнагчид маш олон шүү
yagaad demjij bolohgui gej....miee enhbold bol hunii adag shaar l bhgui yu...hanaj tcaddaggui...hahaj uhmer.
Мундаг хүү шүү дэлхийд амжилт гаргасан сайхан сайхан тамирчид хүүхдүүдийг дандаа яаах гэж түмний нүүрэн дээр амлаж амлалчихаад хуурдаг байна ямар муухай арчахгүй зан гаргадаг юм бэ тэр өгөх ёстой газрын байрыг нь өг энэ хүүхэд их зүйлийг хийж чадна
Газрыг нь өгмөөр юм.
ХҮНДТЭЙ ТАМИРЧИН ШҮҮ. ИХ ОЛОН ЗАЛУУС ХҮҮХДИЙГ ОЛОН УЛСАД ГАРГАЖ БАЙГАА
ХҮНДТЭЙ ТАМИРЧИН ШҮҮ. ИХ ОЛОН ЗАЛУУС ХҮҮХДИЙГ ОЛОН УЛСАД ГАРГАЖ БАЙГАА
Мие доогуур харчаад их муу хүн юм зайлуулаж өгсөн ЕС Оюукад баярлалаа.
Новшийн Миеэгийн булхай, хулгай одоо ч тасраагүй байх шив
Ийм юм хийдэг , зорилготой авъас чадвартай хүмүүсээр Буянт ухаа спорт ордноо удирдуулж, тамирчид бэлтгүүлэх хэрэгтэй биз дээ\n
Uurteigee ijil teneg garuudiig beldej hereg baina uu
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
BOOB XXN80955877
Чамд гавъяат ч өгөх ёсгүй мэргэжлийн бокс бол мөнгөний төлөөл тоголдог улс оронд падгүй асуудал юун дэлхийн аварга вэ зүгээр л нэг доогуурхан байдаг нэг холбооны л аварга шдээ архиа ууж агсам тавина мөрийтөй тоглоно энэ улс чамд ямар ч өргүй хөдөлмөрийн баатар гэчжээ бас хуцна биз
Их бодь хүн юм.
Одоо ч газар олгоно гэдэг лөөлөө болсон байхаа даа. Ямааны мах халуун дээр нь л Миеэгээс шаналгадаг бсан юм, гэхдээ Миеэ тухайн үедээ газрын мафийн босс байсныхаа хувьд чамаас их л мөнгө шаардах байсан даа. Одоо хүртэл Миеэ дархан цаазтай дархлагдсан хулгайч шд. Хэн ч хүрч чаддаггүй, учир нь түүнд бүх хулгайч нарын хулгайн баримт байгаа.
Одоо ч газар олгоно гэдэг лөөлөө болсон байхаа даа. Ямааны мах халуун дээр нь л Миеэгээс шаналгадаг бсан юм, гэхдээ Миеэ тухайн үедээ газрын мафийн босс байсныхаа хувьд чамаас их л мөнгө шаардах байсан даа. Одоо хүртэл Миеэ дархан цаазтай дархлагдсан хулгайч шд. Хэн ч хүрч чаддаггүй, учир нь түүнд бүх хулгайч нарын хулгайн баримт байгаа.
Миеэгомбын Хужаагийн эрлийз Энхболд ийм л новшийн... монголчуудыг дарж хужаагаа дэмжих нь энэ новшийн бодол
манай мэргэжлийн боксын ганц аварга. Олимп ч хажууд нь Өчүүхэн зүйл.
bas neg davartsan har bandi chin Tur Zasagaa daramtlah sanaatai buu davar amitan mini.boksiin sport gej bh esgui ugaasaa olimpoos hasagdana.ter ued chi hen ch bish bolno muriitei togloomchin meen
ANUSDI80955877
Олны хайр хүндэтгэл даагаагүй дуракдаа чи. Архи, мөрийтэй тоглоом 2т хамаг юмаа тавиад туучихсан үл бүтэх нөхөр шүү. Дандаа орон шоронгоор явсан юмнуудтай нийлж мөрийтэй тоглож хүн зодож дарамтлана. Ядаж байхад өчнөөн боксын холбоонууд байхад хамгийн сураггүй холбооны дэлхийн аварга шүүдээ. Юу гэж чамд сар бүр урамшуулал өгөх вэ дээ.
Боксчины хувьд Нэргүй Энхбат агсантай ойролцоо очих ганц боксчин нь пан Лхагва мөн ч мөн шүү!!! Үнэнхүү авьяаслаг цөөхөн боксчид Монгол улсын түүхэнд бий дээ, гагцхүү зарим нь азгүй, замбраагүй явсан даа! Хагасыг нь дурдвал Жамган, Амаржаргал, Үйтүмэн гээд байгалын нөхдүүд байлаа!! Жамган бэлтгэл хийдэггүй шахуу хүнд гар байсан даа!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
Нам дагасан өлөн бөгс цүнхчин даргадааа пялдага долооогчууудл авилгал хулгааа луйврааар хагартлааа баяждаг ичиж үхмээр бузрууудын сүрэгүүүд ихдээээ монголд ждү нүүрс богдуулын газруууд бүүр иргэдиинхэээ автобусыг хууучнааар сольдог шуналт бузруууд
М.Энхболд гэж газрын наймаачин бузрыг уудлаад дуусахгүй....
Улаан архичин биздээ чи.МИАТ н үйлчлэгч бсан охиныг яаж дарамталж бсан нэг хүүхэдтэй нь салсан,Солонгост казино тоглоод хамаг юмаа алдсан,хогийн агсамч одоо хохь чинь чиний олимп,дэлхийн аврага төрүүлэх ха5
Улаан архичин биздээ чи.МИАТ н үйлчлэгч бсан охиныг яаж дарамталж бсан нэг хүүхэдтэй нь салсан,Солонгост казино тоглоод хамаг юмаа алдсан,хогийн агсамч одоо хохь чинь чиний олимп,дэлхийн аврага төрүүлэх ха5
Улаан архичин биздээ чи.МИАТ н үйлчлэгч бсан охиныг яаж дарамталж бсан нэг хүүхэдтэй нь салсан,Солонгост казино тоглоод хамаг юмаа алдсан,хогийн агсамч одоо хохь чинь чиний олимп,дэлхийн аврага төрүүлэх ха5
ХАР ТАМХИ МАНСУУРАХ ДОНТОЙ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧИН БОЛСОН
Баатар болох далд хүсэлийг тань ойлгож байнаа\nГэхдээ яг нарийн ярьвал мэргэжлийн боксын хоёр жинд яаж аврага болсонг тань хэльж болно шүү Архи хар тамхи мөрийтэй тоглоом хүүхэн шуухан л ийм бологсон доо Хоршоолол нийгэмлэгт бүтэн барилга Наранцацралтгуай бэлгэнд өгөө биздээ нөхөн төлбөр авсан даа
Хар тамхи татаж, мөрийтэй тоглоом тоглож залуу үедээ буруу үлгэр дуурайл үзүүлсэн хүнд яахаараа хөдөлмөрийн баатар олгодог юм._