Г.Саруулгэрэл довтолгоогоор, Д.Анужин холболтоор толгой цохиж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 11

Зургаадугаар сарын 7-нд Вьетнамын Ханой хотноо Азийн волейболын эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн лигийн тэмцээн эхэлсэн.

Энэхүү тэмцээнд 11 улсын шигшээ баг оролцож буйн нэг нь Монголын шигшээ юм. Монголын шигшээ тус тэмцээний В хэсэгт Казахстан, Филиппин, Иран, Индонез болон Шинэ Зеландын хамт орсон.

 


Одоогоор Филиппинд 3:0, Казахстанд 3:1, Шинэ Зеландад 3:2-оор хожигдоод байна. Өнөөдөр 17:30 цагаас Индонезтой, маргааш 12:30 цагаас Ираны шигшээтэй тоглолт хийх хуваарьтай.

В хэсгийг гурван тойргийн дараагаар Казахстан, Ираны шигшээ тус бүр 3 хожилтойгоор тэргүүлж яваа. Харин өнөөдөр манай шигшээтэй тааран тоглох Индонез мөн 3 хожигдолтой яваа.

Манай шигшээ багийн тамирчдаас Г.Саруулгэрэл хоёр үзүүлэлтээр тэмцээний шилдгүүдийн тоонд багтаж байна. Хамгийн олон оноо авсан тамирчдын жагсаалтын гуравт, довтолгооноор хамгийн олон оноо авсан тамирчдын жагсаалтын аман хүзүүнд бичигджээ. Мөн Монголын шигшээгээс Д.Анужин тэмцээний шилдэг холбогчоор, М.Санчирмаа шилдэг хамгаалан тоглогчийн үзүүлэлтээр аман хүзүүнд бичигдэж байна.
 

Энэ жилээс AVC-гийн цомын тэмцээнийг Үндэстнүүдийн лиг хэмээн шинэчлэн зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцогч шигшээ багууд чансааны оноо авах сайн талтай. Тэмцээний аварга баг 2026 оны Азийн АШТ-д оролцох эрх авах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(76.157.240.254) 2025 оны 06 сарын 11

Ariin hamgaalalt, 2dahi, 3dahi bumbug bosgolt, ehnii passaa saijruulchval manaih dutah yum alga.Dovtolgoo bol sain bna.Harin head coach bol asuudaltai bna lee.

0  |  0
Zochin(76.157.240.254) 2025 оны 06 сарын 11

Ariin hamgaalalt, 2dahi, 3dahi bumbug bosgolt, ehnii passaa saijruulchval manaih dutah yum alga.Dovtolgoo bol sain bna.Harin head coach bol asuudaltai bna lee.

0  |  0
Close menu