Бүгд найрамдах Казахстан улстай спортын салбарт хамтарна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улсын найрсаг хамтын ажиллагаа спортын салбарт үргэлжилсээр.

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Казахстан улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар
 

  • Өвлийн спортын төрлийг хөгжүүлэх
  • Казахстан улсын олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичиг зурах
  • Спортын салбарын ололт, амжилтын талаар харилцан туршлага судлахаар ярилцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu