Монголын морин спорт, уяачдын холбооноос нийт уяачид, моринд хайртай түмэндээ хандан, уриалга гаргаж байна.
2025 оны зургаадугаар сарын 7-ны өглөөний 04:30 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлаж байсан морьт харвааны багийн 18 хүлэг морь хулгайд алдагдсан ноцтой хэрэг гарсан билээ.
Харамсалтай нь, уг хэргийг мөрдөн шалгах явцад эдгээр морьд бүгд нядлагдаж, хөнөөгдсөн нь тогтоогдсон байна.
Энэ нь зүгээр нэг мал хулгайлах явдал бус, харин Монголын үндэсний бахархал, өв соёл, уламжлалт спортын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Морьт харваа бол Монголын түүх, язгуур соёлын салшгүй хэсэг бөгөөд харваачдын морьд бол тэдний сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлийнх нь амьд илэрхийлэл байлаа.
Ийм хүнд нөхцөлд, морьт харвааны баг хамт олонд сэтгэл санааны дэмжлэг, бодит туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Иймд Монголын морин спорт, уяачдын холбоо морьт харваачдад морь хандивлах аяныг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Морьтон монгол түмэн, уяачид, моринд хайртай эрхэм танд хандан энэ гунигт явдлын дараа шинэ амь, шинэ урам өгөх энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та морь хандивлахдаа:
ММСУХ-ны Ажлын албаны 88073024 дугаарт холбогдон, мэдээлэл авч бүртгүүлнэ үү.
Уг аяны эхлэл болгон Монгол Улсын тод манлай уяач, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч П.Энхмөнх 3 адуу хандивлахаа албан ёсоор мэдэгдлээ.
Өв соёл, морин спорт, Монгол хүний амин сүнс болсон морьдоо хамтдаа хамгаалъя.
Морьт харваачдад итгэл, урам, бэлэглэе.
Монголын морин спорт, уяачдын холбоо
Сэтгэгдэл ( 8 )
Хандивлах амархан гэнүү харин ч хэцүү яагаад гээч адуун сүргээсээ өгсөн морьдыг нь дахиад ийм ирээдүй хүлээж бга бол яана . Аймаар бас харамсмаар л юм даа . Үнэхээр тэмцээн уралдаанд бэлдэж бсан бол уяачид шиг л ханддаг байх хэрэгтэй бишүү. Арай гоомой ханджээ .
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Xandivlaad surgaad avlaa gexed ezengui xashaand xayad aldaad bval yaxuu???
олигтой харж хандалгүй орхисноос болж дээ
олигтой харж хандалгүй орхисноос болж дээ
хандивлах амархан. Морьдоо сургах ажил хэцүү
хандивлах амархан. Морьдоо сургах ажил хэцүү
morid beleglex ni saixan l bn. manai syrgees xarvaand toxirox moridoo shileed av gevel avsan ugsunduu toxirox bx