Г.Түмэндэмбэрэл агсны дурсгалд зориулан хөшөө босгох хандивын аян эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

 

Ардын жүжигчин, алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгох хандивын аян эхэлжээ. 

"Усны тунгалаг Тамирын гол", "Туулын урсгал шөнөдөө сайхан" зэрэг 400 гаруй дууг амилуулж, уянгат сайхан хоолойгоороо ард олноо хоногшсон Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны дурсгалыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг босгох бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. 

Уг хөшөөг барих уран бүтээлчээр Ж.Мөнхбат аваргын хөшөөг бүтээсэн уран барималч Ж.Түмэнчулуун ажиллаж байна. Монгол түмний бахархал болсон дуучныхаа гэрэлт хөшөөг босгох ажилд өөрийн хувь нэмрийг оруулж, хандив өргөн дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. 

 

Хандивын данс: Хаан банк-5822953395

"Уул усны диваажин" ТББ 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(103.212.119.151) 2025 оны 06 сарын 26

Мартагдсан дууль. Улс хөгжөөгүй хаалттай социалист нийгэмд өөр сонсох дуу байгаагүй гэдэг. Сүүлд Адарсүрэн гарч ирсэн боловч тэгсхийгээд нээлттэй нийгэмд шилжиж одоо монгол зохиолын дуу дуучдын тайз болсон гэдэг шүү.

0  |  0
Close menu