Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Хён бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн болохоо цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Энэ жил 44 нас хүрч байгаа тэрээр энэ тухайгаа "Эхнэр маань миний гарыг атгаж, миний төлөө залбирсан. Хагалгаа дуусч, хорт хавдрын эсүүд алга болсон. Энэ бүхэн надад бүх зүйлд гүнээ талархах үе байсан. Би урагшлахын тулд, цаашид хэрхэн амьд байх тухайгаа эргэцүүлэн бодох боломжтой болсон. Улс даяар хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүмүүсийн төлөө би үргэлжлүүлэн залбирсаар байх болно" гэжээ.
Түүнтэй хамар залгиурын хорт хавдраар өвчилж байсан жүжигчин Ким Ү Бин холбогдож сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ. Тэд өмнө нь уулзаж, ярилцаж байсан удаагүй бөгөөд энэ удаад илүү дотно танилцаж, нөхөрлөжээ.
Тэрээр уг өвчнөөр өвчилсөн болохоо өнгөрөгч тавдугаар сард олон нийтэд мэдээлсэн. Хорт хавдраа эрт илрүүлж чадсан тул хавдар газар авахаас өмнө мэс засал хийж, тархалтыг нь зогсоосон бөгөөд энэ тухайгаа олон нийтэд мэдээлсэн нь олон нийтийн дэмжлэгийг авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Мөнгөтөй хүн яахав,мөнгөгүй мань мэт эмнэлэгт хэвтэж чадахгүй бна.