Давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, албадан засрал хүмүүжлийн сургалт орохоор болсон тухай шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан.
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулан шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
ene neg shizotoi laiwchin gesen erguu ork bainaa , eruul khun iim baidaggui dee
ene neg shizotoi laiwchin gesen erguu ork bainaa , eruul khun iim baidaggui dee