Үзэгчид "Squid Game 3"-аас юу хүлээж байна вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

 

Дэлхий дахиныг байлдан дагуулсан Netflix-ийн "Squid Game" цувралын эцсийн бүлэг өмнөх ангиуд шигээ дуулиан тарьж чадах уу? Энэхүү асуултын хариулт тун удахгүй ил болох гэж байна. 

Үзэгчид  "Squid Game" цувралын гуравдугаар бүлгээс юу хүлээж байна вэ? Өмнөд Солонгосын олон ангит киноны тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж чадсан тус киноны сүүлийн бүлэг өнөөдөр буюу 2025.06.27-ний өдөр цацагдана. Consumer Insight-аас гаргасан судалгаагаар энэ удаагийн бүлэг хүлээлт өндөртэй байгаа ч өмнөх бүлгийн хүлээлтээс доогуур байгааг олж тогтоожээ. 

 

 

Судалгаанд оролцогчид цувралаас уйдсан, өмнөх улирлын өгүүлсэн санаа урам хугарсан, өвөрмөц байдал нь багассан зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон цувралд тавьж буй хүлээлтээ багасгасан гэжээ. 

Найруулагч Хван Дун Хёг сүүлийн бүлгийг хоёрдугаар бүлгээс илүү хар бараан, харгис хэрцгий байх болно хэмээжээ. Мөн тэрээр хошин байдлыг шигтгэж өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. 

Судалгаанаас харахад хоёрдугаар бүлгийг үзсэн үзэгчдийн 85 хувь нь гуравдугаар улирлыг үзэх бодолтой байгаагаа илэхийлсэн бол тал хувь нь цуврал гарсан эхний долоо хоногт багтаан үзэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

 

 

Олон нийт хоёрдугаар улирал дахь үйл явдлууд гуравдугаар улирлын суурь болсон гэж үзэж буй. Гэсэн ч энэ бүхэн нэгдүгээр улирал шиг дахин шуугиан тарьж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Солонгос соёлын нөлөө хэдийнэ танил болсон тул одоо өгүүлэх түүх хамгийн чухал хэмээн соёл судлаач Ким Гюү Сог ярьжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu