Жүжигчин И Ши Ёны тестостероны хэмжээ ихсэж, эмнэлэгт хэвтжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

 

Өмнөд Солонгосын жүжигчин И Ши Ён булчинлаг бие галбираараа алдартай нэгэн. Гэсэн ч энэ нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эмнэлэгт хэвтэхэд хүргэсэн тухай тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэрээр "Sweet Home" кинонд тоглохын тулд эрэгтэй хүний биеийг санагдуулам булчинлаг бие галбиртай болжээ. Хатуу дэглэм, шаргуу дасгал сургуулилт ихээр хийсэн тэрээр "Миний тестостероны хэмжээ хэт өндөр болж би жил гаруйн хугацаанд эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болсон. Би анх удаагаа л 30 кг хүртэлх хэмжээний булчингийн масстай болж үзсэн л дээ. Бие дэх өөхөн эдийн хувь ойролцоогоор 6 хувь байсан. 

Тухайн үед миний сарын тэмдэг ирэхээ больсон л доо. Би өмнө нь сонирхогчдын боксоор хичээллэдэг байсан. Тухайн үед би хүний биед ийм зүйл болдог тухай мэддэг байсан ч өөрт тулгарна чинээ бодож байгаагүй. Тэгээд хэвийн жиндээ очсоны дараа сарын тэмдэг маань ирсэн ч тийм ч сайн ирэхгүй байсан тул эмнэлэгт үзүүлсэн юм л даа. Шинжилгээгээр миний биед тестостероны түвшин хэт ихэссэн байсан. Тиймээс өөрийгөө эмэгтэй гэдгээ бие маань таньж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан байна лээ. Надад маш их зүйлээ алдаж байгаа мэт мэдрэмж тухайн үед төрж байсан" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.115) 2025 оны 06 сарын 28

SADAR SEXSEER UILCHLN80955877TSAGN

0  |  0
Хмммм(202.126.89.96) 2025 оны 06 сарын 28

Секс хийх хэрэгтэй

0  |  0
S(103.212.117.115) 2025 оны 06 сарын 28

ANUSDI JARGAAN VANXANDI BOOW DOLOOJ XOXMOOR80955877SEKSDI

0  |  0
Close menu