21 дэх удаагийн "ТЭРГҮҮН МИСС"-ээр Ц.Баярчимэг тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 06

“Miss Mongolia 2025" наадмын Үндэсний ялагч, титэм гардуулах ёслол долоодугаар сарын 4-нд сүүлийн шалгаруулалтаа зохион байгуулж, Тэргүүн миссээр Ц.Баярчимэг тодорлоо. Тэрбээр эх орноо төлөөлөн "Miss International" шалгаруулалтад оролцох ба "Miss International" тэмцээнд явах эрх болон тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнагджээ.

21 жилийн түүхтэй "Мисс Монголиа 2025" тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар "Мисс Монголиа" холбоо болон Eventmasters Entertainment хамтран ажиллалаа.


Шалгаруулалтын дүн
 

Miss Nominations:
 

  • Miss Photo Б.Будсүрэн /Дархан-Уул/
  • Miss Bikini Б.Саруул /Улаанбаатар/
  • Miss Freindship Ө.Дөлгөөн /Увс/
  • Miss Intelligente Д.Болормаа /Өвөрхангай/
  • Miss Goodwill Б.Индра /Дорнод/
     

Mrs Mongolia
 

  • Ялагч Б.Будсүрэн. "Miss Asian Pacific International" тэмцээнд явах эрхийн эзэн, тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнагдлаа


Model Awards
 

  • Ялагч Ж.Лхагвасүрэн "Miss Global" тэмцээнд явах эрхийн эзэн, тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнагдлаа


Топ 5
 

  • Special Prize /Тусгай байр/ - Ш.Хүслэн /Дархан-Уул/, "Miss Asian Awards" тэмцээнд оролцох эрхийн эзэн 
     
  • 3 rd Runner-Up / 3-р байр/ - М.Номин-Эрдэнэ /Дархан-Уул/, Miss Asian Awards тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • 2 nd Runner-Up /2-р байр/ - Г.Эгшиглэн /Дархан-Уул/, "Miss Heritage International" тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • First Runner-Up/ Дэд Мисс/ - Н.Мишээл /Улаанбаатар/, "Miss Heritage International" тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • Тэргүүн Мисс / "Miss Mongolia 2025"-ын Үндэсний ялагч Ц.Баярчимэг, "Miss International" тэмцээнд оролцох эрхийн эзэн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.226) 42 минутын өмнө

Надаас санхүү авж байсан охин байн шдээ..

0  |  0
Top