Монголын анхны “Mrs. Miss”-ээр 3 хүүхдийн ээж Б.Будсүрэн тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 06

“Miss Mongolia 2025" наадмын Үндэсний ялагч, титэм гардуулах ёслол долоодугаар сарын 4-нд болж, Тэргүүн миссээр Ц.Баярчимэг тодорлоо. Тэрбээр эх орноо төлөөлөн "Miss International" шалгаруулалтад оролцох ба "Miss International" тэмцээнд явах эрх болон тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнагдсан юм.

“Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй” холбоо энэ жил түүхэндээ анх удаа “Mrs. Miss” буюу гэр бүлтэй миссийн ангиллыг “Мисс Монголиа-2025” шалгаруулалтад багтаан, тодруулсан нь онцлог үйл явдал боллоо. 21 жилийн түүхэнд анх удаа зарласан “Mrs. Miss” шалгаруулалтад 3 хүүхдийн ээж Б.Будсүрэн түрүүлжээ.

Б.Будсүрэн "Эмэгтэй хүн, ээж хүн ч мөн адил тайзан дээр гэрэлтэж болохыг харуулсан гайхалтай алхам боллоо. Миний бие 21 жилийн түүхтэй энэ тэмцээнд анхны “Mrs. Mongolia 2025” тэргүүн титэмийн эзэн үндэсний ялагчийн нэгээр тодорч, “Miss Photo”, “Miss Intelligent Tops” номинацуудын эзэн болсондоо туйлын их баяртай байна. Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумаа төлөөлөн оролцсон бөгөөд энэ ялалт бол зөвхөн минийх биш гэр бүл, хүүхдүүд, намайг дэмжсэн бүх хүмүүсийн итгэл найдварын үр дүн байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

21 жилийн түүхтэй "Мисс Монголиа 2025" тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар "Мисс Монголиа" холбоо болон Eventmasters Entertainment хамтран ажилласан юм.
 


Шалгаруулалтын дүн
 

Miss Nominations:
 

  • Miss Photo Б.Будсүрэн /Дархан-Уул/
  • Miss Bikini Б.Саруул /Улаанбаатар/
  • Miss Freindship Ө.Дөлгөөн /Увс/
  • Miss Intelligente Д.Болормаа /Өвөрхангай/
  • Miss Goodwill Б.Индра /Дорнод/
     

Mrs Mongolia
 

  • Ялагч Б.Будсүрэн. "Miss Asian Pacific International" тэмцээнд явах эрхийн эзэн, тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнагдлаа


Model Awards
 

  • Ялагч Ж.Лхагвасүрэн "Miss Global" тэмцээнд явах эрхийн эзэн, тансаг хөлөг онгоцоор аялах эрхээр шагнагдлаа


Топ 5
 

  • Special Prize /Тусгай байр/ - Ш.Хүслэн /Дархан-Уул/, "Miss Asian Awards" тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • 3 rd Runner-Up / 3-р байр/ - М.Номин-Эрдэнэ /Дархан-Уул/, Miss Asian Awards тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • 2 nd Runner-Up /2-р байр/ - Г.Эгшиглэн /Дархан-Уул/, "Miss Heritage International" тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • First Runner-Up/ Дэд Мисс/ - Н.Мишээл /Улаанбаатар/, "Miss Heritage International" тэмцээнд оролцох эрхийн эзэн
     
  • Тэргүүн Мисс / "Miss Mongolia 2025"-ын Үндэсний ялагч Ц.Баярчимэг, "Miss International" тэмцээнд оролцох эрхийн эзэн

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.196) 2025 оны 07 сарын 08

Гэр бүлд нь аз жаргал хүсье

0  |  0
S(103.229.120.52) 2025 оны 07 сарын 07

SEXSEER VANXANDI80955877BOOB XXN ANUSDI

0  |  0
Зочин (103.229.120.122) 2025 оны 07 сарын 08

Баяр хүргэе. Сайхан гэр бүл, гурван хөөрхөнүүд байна.

1  |  0
(103.212.118.189) 2025 оны 07 сарын 08

3 хүүхдийн ээж гэхэд үнэхээр итгэмээргүй сайхан юм. Нөхөр нь их сайн хүн бололтой

2  |  0
манж хүүхэн мөн(202.9.41.127) 2025 оны 07 сарын 06

хятад улсад 10 манж үндэстэн монгол улсад 3 сая болтой юм

0  |  0
Top