Г.Алтаншагай: Хайртай аав минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан Олон улсын кино наадмаас "Эцэг" киноны найруулагч С.Баттулга "Шилдэг найруулагч" шагнал хүртжээ. Тус киног жүжигчин Г.Алтаншагай тэнгэр болсон аавдаа зориулан бичсэн бөгөөд киноны гол дүрд П.Цэрэндагва, Г.Алтаншагай нар тогложээ. 

Найруулагч С.Баттулга шагнал авсан тухайгаа "Гайхалтай цаг мөч байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино фестиваль үзэсгэлэнт Чинчун хотын гайхам сайхан орчинд болж, энэ хүндтэй "Шилдэг найруулагч" шагналыг "ЭЦЭГ" киногоороо авсанд баярлаж байна.

Энэ киног хийх болсон шалтгаан нь манай гол дүрд тоглосон Г.Алтаншагай тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж уран бүтээл хийхийг хүссэнээс үүдэлтэй. Дүүдээ талархаж байна. ЭЦЭГ-н гол дүрд тоглосон П.Цэрэндагва ахдаа баярлалаа. Продюсер Б.Амаржаргал, Д.Цэнгэл нартаа баярлалаа. Кино баг хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа" хэмээсэн бол жүжигчин Г.Алтаншагай "ҮГЭЭР ТӨСӨӨЛШГҮЙ МӨЧ ГЭЖ БАЙДАГ ЮМ БАЙНА.

"ЭЦЭГ" кино маань ШХАБ-ын олон улсын кино наадмын "ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ"-н шагналыг авчихлаа. Тулгаа ахдаа баяр хүргэе.Та минь чадлаа. Маш өндөр хэмжээний зохион байгуулалттай том наадамд оролцож хүндтэй шагнал авсандаа туйлын их баяртай байна. МОНГОЛ уран бүтээл олон орны уран бүтээлчидтэй энэ тэнцүү өрсөлдөж,чансаагаа сорих боломж олгосон Монголын кино урлагийн зөвлөлд гүн талархал илэрхийлье. Кино багийнхаа хамт олонд бүгдэнд нь баяр хүргэе. "ЭЦЭГ" киноны гол дүр Ардын Жүжигчин П.Цэрэндагва тандаа мэхийн ёсолъё. Хайртай аав минь хүүгээ тэнгэрээс хараад баярлаж байгаа байх даа. 

Бүх зүйлд талархаж байна, баярлалаа. Хичээнэ ээ..." гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu