Их мастер А.Энхтуул Гавьяат тамирчин цолоор шагнагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

Олон Улсын шатрын Их мастер, Монгол Улсын 25 дахь аварга, Дэлхийн шатрын холбооны Глобал бодлогын зөвлөлийн гишүүн, дасгалжуулагч, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч, “Макс Групп”-ийн тамирчин А.Энхтуул өнөөдөр (2025.07.07) Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат тамирчин” хэмээх төрийн дээд цол хүртлээ.

Тэрээр Монголын шатрын түүхэнд өөрийн нэрийг тод мөрөөр бичиж, Олон Улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн, тогтвортой, амжилт арвин замналтай тамирчин юм.

2024 онд А.Энхтуул дараах тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан билээ.
 

  • “Big Rook International Chess Tournament” – Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр
     
  • “21st Bangkok Open International Chess Championship” – Тайландын Хуахин хотноо болсон тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд 3-р байр


Эдгээр амжилт нь түүний тууштай хичээл зүтгэл, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн бөгөөд Монголын шатрын хөгжлийн нэгэн тод түүх болон үлдэж байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.209) 2025 оны 07 сарын 07

Бадарч гуйаг Хил хамгаалам байгууллага тодохойлж гэнээ. Зохиолчдын эвлэл гээч уваагүй байгууллага тодорхойлохгүй л дээ. Энхтуулыг бас шатрын холбоо нь бас байхгүй цэргээс авдаг гэнээ. Тиймээм энэ холбоод эвлэл байхгүй байвал таарна.

0  |  0
Зүч(103.212.162.170) 2025 оны 07 сарын 07

их мастерт баяр хүргье..

0  |  0
Close menu