Монголын Оюун ухааны академийн тамирчин, Олон Улсын Их мастер, Дэлхийн аварга, Гиннес, Дэлхийн дээд амжилт эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнөөдөр (2025.07.07) Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат тамирчин цол хүртлээ.
Ихэр аваргууд маань анхны гэсэн амжилтуудын эзэд билээ.
Хамгийн анхны эмэгтэй Дэлхийн аварга, Хамгийн залуу Дэлхийн аварга, Хамгийн анхны хошой эмэгтэй Дэлхийн аварга, Ой тогтоолтын спортын анхны Гиннесийн дээд амжилтын эзэд, Ази тивийн анхны эмэгтэй аварга, "SUPER BRAIN" шоуны ялагч гэх мэт тоочоод байвал дуусахгүй билээ. Ихэр охид ой тогтоолтын спортод хүрэх ёстой бүхий л том амжилтын эзэд болж, дүү нартаа боломж бий гэдгийг дахин батлан ой тогтоолтын спортоор анхны Гавъяат тамирчин боллоо.
Сэтгэгдэл ( 6 )
сагсан бөмбөг тоглоод гавьяат болох аль эрт энэ 2охинд өгөх байсан шүү
Эртний түүхт Монгол ард түмэн ямар өндөр оюуны чадамжтай болохыг дэлхийд таниулсан мундаг залуустаа баяр хүргэе! Энэ сайхан оюуны чадамжийг Монгол орондоо хөгжүүлсэн бас анхлан санаачилсан багшид нь үнэхээр их талархаж байгаагаа үүгээр өчье.

Анх удаа сонсож бна. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу хэн мэдхэв.