Монголын хоёр тамирчин "Дэлхийн цом"-оос медаль хүртлээ 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр жингийн ангилалд медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр тэмцээнийг гоц мөргөж эхлүүлсэн. Улмаар АНУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Киргизстаны тамирчинг 3:2 харьцаатай ялж, Японы шилдэг тамирчинг 3-р үед хүнд цохилтоор ялан, финалд шалгарсан ч Бразилийн тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртэв.

Мөн тэмцээний 70 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр БНСУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Шведийн тамирчинг 3:2 харьцаатай ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө дахин Бразилийн тамирчинд 5:0 харьцаатай ялагдаж, хүрэл медаль хүртлээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top