Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал Хөдөлмөрийн гавьяаны одон хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Түүн дотор Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга, Өмнөговь аймгийн харьяат Бямбаагийн Буджаргал багтаж, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

Б.Буджаргал нь гүйлтийн тамирчин бөгөөд хэт хотын зайн Олон улсын тэмцээн, уралдаануудад томоохон амжилт гаргасаар ирсэн.Тодруулбал, Монгол, Хятад болон АНУ-д холын зайн гүйлтийн 6-10 хоногийн гүйлтийн тэмцээнд түрүүлж бөгөөд 3100 милийн гүйлт бол түүний анхны хамгийн холын зайн гүйлт юм. 

АНУ-ын Нью-Иорк хотод 2024 онд болсон Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээн болох 5000 км-ын замыг 52 хоногт туулах уралдаанд Монгол Улсыг төлөөлөн Б.Буджаргал оролцож, 48 хоногт замаа амжилттай дуусгаж байв. Тэрбээр сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-д амьдарсан ба энэ хугацаанд ультра марафон буюу холын зайн марафоны Олон улсын гүйлтийн 20 орчим тэмцээнд оролцож, 15 тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар жилийн өмнө эх орондоо ирж байсан юм. 

Хамгийн сүүлд Б.Буджаргал өнгөрсөн сард Япон Улсад болсон тэмцээнд зургаан хоногт 931 км замыг тасралтгүй гүйн туулж, нэгдүгээр байр эзэлсэн нь Ази тивийн дээд амжилт болж бүртгэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(202.9.47.42) 2025 оны 07 сарын 09

Хүмүүс улаанбурханаар өвдөж байхад одон медале аваад зөв үү ?

0  |  0
О(202.9.47.42) 2025 оны 07 сарын 09

Хүмүүс улаанбурханаар өвдөж байхад одон медале аваад зөв үү ?

0  |  0
zochin(59.153.112.109) 2025 оны 07 сарын 08

margaash ugukhgui bailgui dee , bur kheterlee

0  |  0
Close menu