Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 10

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид оролцлоо. 

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалыг өвлүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Төрийн далбааны өдөр болгон ёслол, хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu