Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Баяр наадмын НЭЭЛТИЙГ хүлээн авч үзнэ үү. Үндэсний Их баяр наадмыг "Эрхэт Монгол медиа групп", TV8 Mongolia телевиз, Zindaa.mn сайт улс орон даяар, дэлхийн өнцөг булан бүрт #шууд дамжуулан хүргэж байна.
Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү заллаа.
Их цагаан тугийг өчигдөр Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж, Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залсан юм.
Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ.
Сэтгэгдэл ( 0 )