Өнөөдөр буюу долоодугаар сарын 11-ний өдөр Хүй долоон худагт хийн хөдөлгүүртэй машин дэлбэрсэн осол гарчээ.
Энэ талаар албаныхан "Хүй долоо худагт автомашин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.11/ өдрийн 14:12 цагт онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Хүй долоо байршилд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид ажиллаж галыг унтраасан. Өртөж, гэмтсэн хүн байхгүй" гэдэг мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )