Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын яруу алдарт 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 6 насны нийт 848 морьд уралдаж, төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөлөө.
Төрийн их баяр наадмын хурдан Азарганы уралдаанд нийт 106 нь азарга хурдалж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач И.Золбоогийн хүрэн халзан түрүүллээ
Аман хүзүүнд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Г.Бат-Эрдэнийн ерөө халзан
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын хүрэн
Айргийн дөрөвт: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрд
Айргийн тавд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохын хүрэн халзан тус тус хурдаллаа.
Их насны морьдын уралдаанд нийт 161 их морь уралдаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол Улсын манлай уяач Л.Анхбаатарын хүрэн халзан түрүүллээ
Аман хүзүүнд: Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Ерөөлтийн халтар
Айргийн гуравт: Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Ч.Уламбаярын хээр
Айргийн дөрөвт: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Чинзоригийн халтар
Айргийн тавд: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Ц.Энхтайваны хул тус тус хурдаллаа.
Хурдан Соёолонгийн уралдаанд нийт 128 нь соёолон хурдалж, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын манлай уяач З.Мэндсайханы хул түрүүллээ
Аман хүзүүнд: Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Н.Мөнхийн бор,
Айргийн гуравт:Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Гантулгын хээр,
Айргийн дөрөвт:Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Аймгийн алдарт уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан,
Айргийн тавд:Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Б.Баярмагнайгийн бор тус тус хурдалж, түмэн олноо баясгалаа.
Хурдан хязаалангийн уралдаанд нийт 195 хязаалан хурдалж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач "Шунхлай" группийн захирал Батсайханы хүү Гантигийн сартай хүрэн түрүүллээ
Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Лхагвацэрэнгийн халтар халзан
Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Гантулгын бор халзан
Айргийн дөрөвт, Архангай аймгийн Чулуут сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Ц.Энхболдын халтар
Айргийн тавд, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач А.Наранбаатарын хар тус тус хурдаллаа.
Хурдан шүдлэнгийн уралдаанд нийт 131 морь хурдалж, Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийгийн бор түрүүллээ
Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн төгс зээрд
Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач М.Энхтайваны хөх бор
Айргийн дөрөвт, Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр
Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн хээр тус тус хурдлав.
Хурдан дааганы уралдаанд 123 даага уралдаж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Монгол Улсын тод манлай уяач Ш.Мөнгөншагайгийн сартай хээр түрүүллээ
Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан
Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Аймгийн алдарт уяач Л.Ганболдын хүрэн халзан
Айргийн дөрөвт, Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын манлай уяач Ц.Хэрлэнгийн буурал
Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээр тус тус хурдлалаа.
Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны "баян ходоод"-нд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын Алдарт Уяач Б.Норовсамбуугийн хээр халзан даага орлоо.
Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )