Нэг аварга, дөрвөн арслан тэргүүтэй 240 орчим бөх бүртгүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээний даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлээд байна.

Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлэв.

Цахим бүртгэл маргааш, нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(66.181.161.161) 2025 оны 07 сарын 23

Hezee boloh ve

0  |  0
Close menu