Өндөр гэгээний өндөр даншигт шинэ залуу арслан түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 1 аварга, 6 арслан, 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноор магнайлуулсан 512 бөх үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алдар" спорт хороо, Нэг Монгол ХХК, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, шинэ залуу улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Аврагч спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл, улсын шинэ харцага О.Наранбаатар нар үлдэв.

Тус наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Ланд круйзер 300 автомашин, үзүүр бөх 70 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөг гардсан бөгөөд энэхүү шөвгийн дөрвөн бөхийн бай шагналыг Монгол Улсын аварга Д.Сумъяабазар бүрэн дааж байлжээ.
 


Өсвөрийн 64 бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Авзагын хүчтэн" дэвжээний бөх н.Даваабаатар үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, "Хангайн хүчтэн" дэвжээний бөх Б.Балжинням, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээний бөх Э.Нарантулга нар их шөвөгт шалгарлаа.

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

0  |  0
S(103.229.123.209) 2025 оны 07 сарын 28

SANUSDI VANXANDI BOOB XXNO BOOBN DOLOON VANXANDAAD ANUSDI80955877

0  |  0
Настан(103.57.95.210) 2025 оны 07 сарын 28

Улсын арслан Энхтүвшингийн Батмагнайд талархал илэрхийлж байна. Мөн заан Баярхүүгийн Бат-Өлзийд баяр хүргэж байна.

0  |  0
zochin(49.109.3.160) 2025 оны 07 сарын 28

Сумъяа адгийн хулгайч хулгаlsan munguuru hund machin avj ughuur Сумъяаgiin ner хүнd usuhgui ulam hund ad uzegdeh yum hiih yum aa \n\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.62) 2025 оны 07 сарын 28

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 28

Бөх сайн байллаа гээд Сумъяа сайн хүн болчихгүй л дээ, адгийн хулгайч, ногоон автобусчин чигээрээ л үлдэнэ ш дээ

0  |  0
Close menu